
Чөлөөт цагаараа бизнесийн салбарт амжилт олсон дэлхийн шилдэг эмэгтэйчүүдийн талаарх ном уншиж, судалдаг тэрбээр өөрөө яг л тэр зам мөрөөр амьдрахыг хичээдэг гэнэ. Тиймдээ ч брэнд хувцасны дэлгүүр ажиллуулж, бизнес эрхэлж олсон мөнгөө өөрийнхөө ирээдүйд зориулахаар ийнхүү өмнөд хөршийг зорьсон байна. Дуучин бүсгүй энэ тухайгаа “Хятад улс бол худалдааны дэлхийн ганц том төв, энэ салбарт би хүч үзэхийн тулд хятадын хэл, соёл иргэншил гээд бүх зүйлийг мэддэг байх ёстой. Тийм л учраас энд сурах сонголт хийсэн” хэмээн ярьжээ. Бээжин хотод түүний сурч байгаа Цинхуа Дахью их сургууль нь Хятадад чансаагаараа нэгдүгээрт бичигддэг, зэрэглэлийн хувьд маш өндөр сургууль гэнэ.