Нэг хэвлийгээс мэндэлсэн МАН, МАХН-ын гишүүд харилцан бие бие рүүгээ шилжих “үзэгдэл” үргэлжилсээр байна. Өнөөдөр л гэхэд МАХН 500 шинэ гишүүнийг МАН-аас “хүлээн” авлаа. Тэд Улсын төв номын сангийн өмнөх Б.Ринченгийн хөшөөний урд цугларч, тэндээсээ МАХН-ын байр руу явжээ. МАН-аас МАХН руу орсон гишүүд бүгдээрээ Баянгол дүүргийн МАН-ын хорооноос данс дугуйлснаараа онцлог байв. Тэд бүгдээрээ МАХН-ын гишүүнчлэлийг сэргээж байгаадаа баярлаж байгаагаа илэрхийлжээ. Бэлгэ дэмбэрэлийг бодож, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Шийлэгдамба өнөөдөр 99 гишүүнд МАХН-ын бат илэрхийлэхийг гардуулан өгсөн байна.
Д.ОЮУН