’’Blackberry’’ алдагдал хүлээж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

’’Blackberry’’ алдагдал хүлээж эхэллээ

Гар утас үйлдвэрлэгч “Blackberry” компани алдагдал хүлээж эхэлжээ. Тус компанийн хувьцаа 18 хувиар унасан байна. Тус компанийн хувьд шинэ төхөөрөмжийн дараагийн үе эхлүүлэхээсээ өмнө бэлэн мөнгө ихээр гаргажээ. Ямартай ч хувьцаа буурч байгаа энэ үед бэлэн мөнгө гаргасан нь дэмжлэг болж байгаа аж. Өнгөрөгч сарын төгсгөл гэхэд тус компанийн алдагдлын хэмжээ 235 сая ам.долларт хүрчээ.

Тус компанийн хувьд “Blackberry’’-ын шинэчилсэн загварыг гаргаж байгаа билээ. ВВ10 нэртэй загвар нь яваандаа “Blackberry’’-ын ашиг орлогын түшиц болно хэмээн тооцоолжээ. Дашрамд дурьдахад, тус компанийн үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний борлуулалт эрс муудаж эхлээд байгаа юм. Өнгөрсөн жилийн дөрөвдүгээр улиралд тус компанийн ашиг, орлого 25 хувиар буурчээ.

Улмаар “Blackberry” смартфоныг үйлдвэрлэгч Research in Motion компанийн шинэ тэргүүн компаниа худалдаж магадгүй гэдгийг зарлаж байв.

Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж