Английн нэрт дуучин, хөгжмийн зохиолч Жорж Майкл уушгины өвчин нь хүндэрсний улмаас Австралид хийх аялан тоглолтоо цуцлах болсноо албан ёсоор мэдэгджээ. Тэрбээр Австралийн хотуудаар нийт есөн тоглолт хийхээр төлөвлөөд байсан юм. Түүнчлэн Австралиас гадна ирэх сард Англиар аялан тоглолт хийх бодолтой байжээ. Жорж Майкл цахим хуудсандаа “Бие минь өвдөж, маш их ядарч байгаа ч фенүүдтэйгээ уулзахыг маш их хүсч байна. Гэхдээ эмч намайг сайн амрах хэрэгтэй гэсэн. Бас энэ аймшигт өвчнөөс маш их айж байна. Дуу хөгжим, тайзнаасаа холдоно гэдэг хүнд байна” хэмээн бичжээ.
Э.АНХТУЯА