Увсчууд номын баяр тэмдэглэв

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

Увсчууд номын баяр тэмдэглэв

Увс аймгийнхан өнгөрсөн долоо хоногт “Олноороо ном уншиж, оюун ухаанаа хөгжүүлцгээе” уриан  дор номын баярыг тэмдэглэн өнгөрүүлжээ. Энэ үеэр таван төрлийн номын үзэсгэлэн, урлагийн тоглолт, ахлах сургуулиудын багш, сурагчдын дунд оюун ухаан сорьсон  АХА тэмцээн, илтгэл, дөрвөн мөрт шүлгийн уралдаан зохиожээ. Мөн  номын сангаар байнга үйлчлүүлдэг номын сайн нөхөр Д.Алтансувд, Б.Батжаргал нарыг Д.Нацагдоржийн  нэрэмжит хүндэт тэмдгээр шагнаж, урамшуулсан байна. Увс аймгийн төв номын сан нь Японы Шин тосгоны төв номын сантай дөрвөн жилийн хугацаанд холбоотой ажиллаж буй бөгөөд энэ жил Япон улсаас  зургаан сая төгрөгийн ном хандивласан байна. Мөн Засгийн газраас тус аймгийн сургууль, цэцэрлэгүүд, соёлын төв, номын санд 80 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийжээ.  Түүнчлэн Улаангом, Баруунтуруун суманд 24 сая төгрөгийн фургон машин өгсөн бөгөөд үүнийг нүүдлийн номын сан ажиллуулахад ашиглах гэнэ.

                                                                                                                                              Э.САР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж