Радонскийг дэмжигчид жагсав

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

Радонскийг дэмжигчид жагсав

Венесуэлийн нийслэл Каракас хотноо өчигдөр Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Энрике Радонскиг дэмжигч 100 мянга гаруй иргэн оролцсон томоохон жагсаал болжээ. Ийнхүү хурсан олон дэмжигчдэдээ хандаж хэлсэн үгэндээ Энрике Радонски Ерөнхийлөгч Уго Чавесийн гүйцэлдүүлж чадаагүй амлалтуудын жагсаалтыг танилцуулсан байна. Харин Ерөнхийлөгч Уго Чавес энэ жилийн сонгуульд ялалт байгуулбал социализмыг гүнзгийрүүлэх болно гэж амлаад буй билээ. Түүнчлэн Энрике Радонски өнгөрсөн бямба гаригт Баринас мужид  болсон жагсаалын үеэр амь үрэгдсэн гурван эсэргүүцэгчид хүндэтгэл үзүүлж, тэдний төлөө шударга ёсыг шаардсан байна.

Венесуэлийн Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн өдөр ойртсон тул нэр дэвшигчид ийнхүү өөрсдийн сурталчилгаа, суртал ухуулгын үйл ажиллагаагаа идэвхжүүлжээ. Сонгуулийн санал хураалт аравдугаар сарын 7-нд болох юм.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж