Зүүн Германд сургуулийн сурагч болон цэцэрлэгийн 7000 гаруй хүүхэд гэдэсний халдварт өвчнөөр өвчилжээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр гэдэсний хурц халдварт өвчнөөр тус улсад 8365 хүн, гол төлөв хүүхдүүд өвчилсөн байна. Бөөлжиж, суулгах уг өвчнөөр хэд хэдэн багш мөн өвчилжээ.
Саксони, Тюрингийн эрх баригчид “норо” гэх вирусын арваад тохиолдол бүртгэгдсэнийг хэлж байна. Хэвлэлд бичсэнээр Гессен хотын “Sodexo” компанийн нийлүүлсэн шөлийг идсэн хүмүүс хоолны хордлого авсан гэжээ. Гэхдээ компанийн зүгээс үүнийг үгүйсгэж байгаа юм. Шинжилгээгээр тэдний бүтээгдэхүүнээс ямар нэг вирус илрээгүй гэнэ. Роберт Кокийн нэрэмжит хүрээлэн ямар нян уг өвчнийг үүсгэсэн талаар тодорхой мэдээлээгүй байна.
Саксони, Тюринги, Берлин, Бранденбург ба Саксони-Анхальт зэрэг холбооны мужуудад хүмүүс хоолны хордлого авсан бөгөөд хамгийн анхны тохиолдол есдүгээр сарын 25-нд бүртгэгджээ.