![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/10/6edea1e17bdedc55/290847a4c3ed129aoriginal.jpg)
Монголын Бүстэй барилдааны холбооны тамирчид Казахстаны Астана хотноо есдүгээр сарын 24-нөөс аравдугаар сарын 4-ний хооронд үргэлжилж буй насанд хүрэгчдийн дэлхийн аварга, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглож байна. ДАШТ-ий дэвжээнд эх орноо төлөөлөн барилдсан ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны тамирчин Б.Сугаржаргал +100 кг-ын жинд мөнгөн медаль хүртсэн бол ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны тамирчин А.Давааням мөн тус жинд хүрэл медаль хүртсэн байна. Түүнчлэн -100 кг-д н.Батмөнх /Хүч/ хүрэл, эмэгтэйчүүдийн -76 кг-д О.Мөнхцэцэг мөнгө, Н.Нямтуяа хүрэл медаль хүртжээ.
Харин залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд -100 кг-ын жинд барилдсан Баянхонгор аймгийн тамирчин Д.Цэрэнтогтох алтан медаль, 68 кг-д Н.Пүрэвдаваа, +100 кг-д Г.Пүрэвбаатар нар хүрэл медаль хүртэж, охидын 52 кг-ын жинд барилдсан А.Маралмаа алтан медалиар энгэр чимжээ.
Т.МАША