
Аманда Клейтон сугалаагаар их хэмжээний мөнгө хожсон ч улсаас ядуу өрхөд олгодог нийгмийн халамжийн нэг хэлбэр болох сар бүр хоол хүнс, эрүүл мэндийн үйлчилгээ авахад зориулан олгодог 200 ам.долларыг авсаар байснаас болж өнгөрсөн долдугаар сард баривчлагдаж байжээ. Учир нь АНУ-ын нийгмийн халамжийн хуулиар бол хэрвээ нийгмийн халамж хүртдэг иргэн сугалаагаар их хэмжээний мөнгө хожсон бол халамжаас чөлөөлөгдөх ёстой аж. АНУ-ын шүүхээс дээрх үндэслэлээр түүнд есөн сарын тэнсэн харгалзах ял оноож, өнгөрсөн хугацаанд Нэгдсэн улсын нийгмийн халамжаас авч байсан тусламжийн мөнгө болох 5500 орчим ам.долларыг буцаан төлөхийг шаарджээ.
Б.АНХТУЯА