Шатахуун экспортлогч томоохон улсууд сар бүр экспортын татвар, үнэ бүрдэлтээ сэргээж, шинэчлэн тогтоодог ёсоор ОХУ өнөөдрөөс эхлэн шатахууны экспортын гаалийн татвараа өмнөх сарынхаас 6.4 хувиар нэмэгдүүлж байна. Ийнхүү зургаан хувийн нэмэгдэл нь бага тоо мэт боловч тонн тутамдаа тооцож үзэхээр асар их нэмэгдэл болох юм. Ингэснээр нэг тонн шатахуунд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ 377.01 ам.доллар болж, өмнөх сарынхаас 22.6 ам.доллараар нэмэгдэх ажээ. Харин Монгол Улсад нийлүүлж буй шатахууны эцсийн үнэд нөлөөлж болохуйц уг өсөлтийн талаарх албан ёсны тайлбарыг салбарынхнаас лавлахад “Одоогоор яамны бүтэц зохион байгуулалтаас шалтгаалж, ямарваа тайлбар өгөхгүй байгаа” гэх хариулт өглөө.
Энэ талаар бид эргэн мэдээлнэ.
У.БОЛОР