С.Жавхлангийн гэргий “Гранд”-тай ярилцжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

С.Жавхлангийн гэргий “Гранд”-тай ярилцжээ

Дугаараас дугаарт даац, чанараа улам нэмж буй “Гранд” хэдийнэ Монголын №1 сэтгүүл болж, хүлээн зөвшөөрөгджээ. Тус сэтгүүлийн ярилцлага хэзээд уншигчдын хүсэн хүлээдэг булан болсон. Өнгөрсөн дугаарт “Диор”-ын залгамжлагч, залуу жентельмэн З.Дэлгэрцогт тун ч сонирхолтой, даацтай ярилцлага өгсөн бол тэрхүү дуулиан тасраагүй байхад 29 настайдаа Кэмбрижийн их сургуульд доктор хамгаалсан С.Дулам докторын хүү, Монголын №1 антропологич Д.Бум-Очир “Гранд”-ын хойморт уригдаж, маш сонирхолтой сэдвээр ярилцжээ. Хэрэв та оюунлаг хүн бол, хэрэв та оюун ухааныг бага ч болов дээдэлдэг хүн бол “Шинжлэх ухаан хүн төрөлхтний өмнө их нүгэл үйлдсэн” хэмээх гарчигтай ярилцлагыг заавал уншаарай хэмээн онцолжээ. Д.Бум-Очир доктороос гадна “Гранд”-ын ярилцлагын хойморт тун ч сонирхолтой, хүлээлт үүсгээд байсан нэгэн зочин уригдсан нь ар Монголын алдарт дуучин С.Жавхлангийн гэргий “Шуранхай”-н Г.Эрдэнэчимэг. Дуучны гэргий болж, хөөрхөн охидынх нь ээж болсноос хойш нуувчинд орсон Г.Эрдэнэчимэгийн талаар үнэн худал нь үл мэдэгдэх олон шуугиан дуулиан байдаг. Энэ бүхэнд тэрээр илэн далангүй хариулт өгчээ.

Мэдээж “Гранд” дугаар бүрээрээ дуулиан шуугиан, папараци дэлгэдэг. Энэ дугаартаа А.Сүхбат аваргын хүү С.Хангай, Кёкүшюзан Д.Батбаярын хүү охин хоёр зэрэг алдартнуудын хүүхдүүдийг папарацийн дурандаа буулгажээ. Түүнчлэн экс ерөнхий сайд С.Баярын залуу гэргий Ариунсувд хөл хүнд болж, хосууд шинэ хүнээ Америкт хүлээж байгаа тухай, оюунаар зиндаархсан гэрлэлтийн эзэд дэд сайд асан Ц.Гарамжавын охины хурим, экс ерөнхийлөгч Н.Энхбаярын бэр Т.Дариймаагийн Hublot цагны нээлт хэрхэн болсон тухай, ерээд оны залуусыг гоо үзэсгэлэн, уянгалаг хоолойгоороо дагуулж байсан дуучин Р.Лхамаа эргэж ирсэн тухай, О.Содбилэгийн гэргий жирэмсэлж, Н.Номтойбаярын гэргий төрсөн тухай, Төрийн соёрхолтоо түмнээс нуун байж хийсэн Д.Болдын найрын нанчилдаан юунаас эхтэй зэрэг олон сонирхолтой, сенсаацитай мэдээллүүдийг та зөвхөн “Гранд”-ын 26 дахь дугаараас олж уншаарай.

Дашрамд дуулгахад, “Гранд” сэтгүүлийн нэмэлт захиалга орон даяар явагдаж байгаа бөгөөд та Монгол шуудан, Скай пост, Түгээмэл шуурхай шуудан, Улаанбаатар шуудан гээд бүх шуудангийн салбараар сэтгүүлээ захиалан “Гранд”-аа дугаар алгасалгүй уншаарай.

Б.БАЯСАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж