Лавров олон улсын эрхээр “дүүжиндэв”

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

Лавров олон улсын эрхээр “дүүжиндэв”

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров НҮБ-д хандан улс орны улстөрийн дэглэмийг солих оролдлого болоод “олон улсын эрх зүйн системийг ганхуулж байдаг” асуудлаа болихыг уриалав. Үүний өмнө Сирийн дарангуйлагч асан Башар аль-Ассадын дэглэмийн Хула хотод олны хоморголон устгасан үйлдлийг буруутгасан НҮБ-ын тогтоолын эсрэг ОХУ санал өгч байсан юм.

Сергей Лавров өнгөрөгч өдрүүдэд болсон НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганд “Улс төрийн дэглэмийг солих оролдлого нь НҮБ-ын дүрэмд харш” хэмээн өнгөрөгч баасан гаригт мэдэгдсэн. “Бидний бүх үйлдэл дэглэм солих эрхийн талаар юу ч байхгүй НҮБ-ын дүрмийн бат бэх сууринд тулгуурлах ёстой. Ард түмэнд дэглэмээ соль хэмээн тулгаж болохгүй. Энэ жилийн есдүгээр сарын 26-нд Кремльд үг хэлэхдээ ерөнхийлөгч Владимир Путин энэ талаар маш тодорхой хэлсэн” гэсэн Лавровын үгнээс “Интерфакс” иш татан мэдээлжээ.

“Эдийн засаг, улс төр, иргэншлийн харилцааны салбарт тогтворгүй байдлаар илэрч буй шилжилтийн энэ үед хэрхэн явах тохиролцооны хэм хэмжээнд тулгуурлан даяарчлалын тогтворгүй байдлын аюулын эсрэг хамтран ажиллахаар ярилцан тохиролцоход НҮБ түшиглэх ёстой. Хормын сонирхлоос үүдэлтэй хариуцлагагүй үйлдэл нь олон улсын эрх зүйн бүх системийг ганхалд оруулж байна” хэмээн Лавров хэлэв.

Ерөнхийлөгч Башар аль-Ассадын Засгийн газар болон босогчдын хооронд иргэний дайн үргэлжилж буй Сирийн байдлаар тэр үгээ хэлсэн юм. НҮБ-ын мэдээгээр иргэний дайнд 21 мянга гаруй хүн амиа алдаад байна.

“Засгийн газрыг гал зогсоо гэж шаардсанаар сөрөг хүчинд байлдааны ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэхэд хүргэж байгаа нь Сирийн мөргөлдөөнийг цус урсгалтад улам гүнзгий оруулж байна” гэж Лавров мэдэгдээд, хүн амд хор хөнөөл учруулахгүйгээр хоригийн хүмүүнлэгийн зах хязгаарыг тогтоох талын хэлэлцээрт орохыг тэр санал болгожээ.

Түүнийг үг хэлэхийн өмнө Хула хотод болсон аллагын үеэр Сирийн эрх баригчдын хийсэн үйлдлийг буруутгасан, мөн эдгээр хэрэг явдлыг мөрдөх олон улсын комиссийн мандатыг 2013 оны гуравдугаар сар хүртэл сунгах тухай НҮБ-ын тогтоолоор санал хураасан юм. Тогтоолыг НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн 41 гишүүн дэмжиж, Орос, Хятад, Куба гурван улс эсрэг санал өгөв. Өөр гурван гишүүн түдгэлзжээ.

Оросын төлөөлөгч “Москва олон улсын комиссийн Хулагийн талаар хийсэн дүгнэлттэй санал нийлэхгүй.  Бид энэ эмгэнэлийн бүрэн хэмжээний мөрдөн байцаалт явуулахыг шаардаж байна” гэжээ. Энэ жилийн тавдугаар сард Хула хотноо хэд хоног хотыг их буугаар буудсаны дараа зуу гаруй том хүн, хүүхэд алагдсан тухай энд яригдаж байна. Босогчид уг хэрэгт Ассадын дэглэмийг буртуутгаж байгаа ба дэглэм нь уг хэргийг террористууд үйлдсэн гэдэг юм. Сирийн НҮБ-д суугаа элч Фейсал Хаббаз Хамуи тогтоолыг “улс төржсөн, нэг талыг барьсан” гээд хүлээн авахгүй гэдгээ хэлсэн байв.

Лавровыг ярьж байх үер Оросын төлөөлөгчид Европын парламентын Хамтын ажиллагааны ассамблейд дуулиантай айлчлал хийж байв. Чуулганы өмнө депутатууд Дьёрдь Фрунда ба Андреас Гросс Европын тэр байгууллагын өмнө авсан үүргээ оросууд хэрхэн биелүүлж байгаа талаар ээлжит илтгэлээ бэлтгэж байгаа нь тодорхой болсон юм. Европын талаас Орост хүний эрхийг хэрхэн сахиж байгаа болон гадаад бодлогод нь тавьсан ихээхэн жагсаалтаас болон Оросыг Европын хамтын ажиллагааны парламентын ассамблейн хяналт шалгалтад үлдээх талаар тэд санал гаргах гэж байв.

Хүний эрхийн Европын конвенцийн (цаазаар авахыг бүрэн хориглосон) № 6 протоколыг батлан, хүний эрхийн төлөө тэмцэгчдийг мөрдөн мөшгөхөө бүрэн зогсоож, Хойд Кавказад хүний эрх зөрчсөн бүгдийг хариуцлагад татах, хууль хяналтын байгууллагын зүгээс тамлан байцааж, харгис хандсан тохиолдлуудыг мөрдөн байцаах, тайван жагсагчдад хүч хэрэглэхгүй байх шашины нийгэмлэгүүдийн хэт даврагч үйл ажиллагааны тухай хуулиа цуцлах зэрэг асуудлаар ассамблей Оросод хандан уриалжээ.

Мөн энэ заалтдаа ассамблей конвенцийн ардчилсан стандартыг хэрхэн мөрдөж байгаа болон “Pussy Riot”  панк хамтлагийн дуучдад ял оноосон зэргийг шалгах санаагаа оруулжээ.

Тус байгууллагын тогтоолд Оросын Европын зөвлөлийн өмнө авсан үүргээ хэрхэн биелүүлж буй шалгах эрхийг Европын сайд нарын зөвлөлд шилжүүлэх шаардлагыг нэмж болох юм. Тэгвэл Парламентын ассамблейн шаардлагыг биелүүлэхэд нь хатуу хяналт тогтоогдох юм. Эдгээр мэдээлэл гарсаны дараа Оросын төлөөлөгчийн бүрэлдэхүүнд Төрийн думын спикер Сергей Нарышкин орохоос татгалзжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж