
Өнөөдөр ахмадын баярын өдөр тохиож байна. Ийнхүү ахмад настны баярыг тэмдэглэх шийдвэрийг НҮБ-аас анх 1990 онд гаргасан бөгөөд Монгол Улс 1992 оноос тэмдэглэж ирсэн байна. Жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдөр ахмадууддаа зориулж, хүндэтгэлийн арга хэмжээ зохион байгуулдаг билээ. Баярын хүрээнд өнөөдөр 09.00 цагт “Урт нас ирээдүйг тодорхойлно” уриан дор ахмадуудын уулзалтыг Спортын төв ордонд зохион байгуулах аж. Энэ үеэр зургаан дүүргийн ахмадууд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчид оролцож, мэндчилгээ дэвшүүлэх юм байна. Уулзалтаар эрүүл мэндэд тустай төрөл бүрийн дасгал хийж, нэг нэгнээсээ зөвлөгөө сонсох, урлагийн тоглолт сонирхох боломжтой гэнэ.
Ийнхүү дан ганц энэ өдөр ахмадаа анхаарч, хүндлэх биш, түүхийн эх сурвалж болсон ахмад настнуудынхаа үнэт сургаалийг нь цаг үргэлж дээдлэн байх нь үр хойч болсон бидний үүрэг болох биз ээ.
У.БОЛОР