Агаарын бохирдлыг бууруулах зуух нийлүүлнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

Агаарын бохирдлыг бууруулах зуух нийлүүлнэ

Агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн ая тухтай өвөлжих байдлыг хангахын тулд байгаль орчинд сөрөг нөлөөлөл багатай зуух нийлүүлж эхлэх гэж байна. Тодруулбал, агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Хан-Уул дүүргийн 4, 5, 6, 7, 12, 13, 14 дүгээр хорооны иргэдэд бүрэн шаталттай “Дөл” зуухыг борлуулах ажлын нээлт өнөөдөр 15.00 цагт болох ажээ. Нээлтэд Агаарын чанарын алба, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны удирдлагууд оролцох бөгөөд энэхүү арга хэмжээ Яармагийн зургадугаар хорооны 189 дүгээр цэцэрлэгийн гаднах талбайд болох юм байна.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж