Өдгөө 29 настай үзэсгэлэнт сүйт бүсгүй Холли “J"Aton” брэндийн хуримын даашинз, үнэт эдлэлээр гоёж, хуран цугласан зочдын харааг эрхгүй булааж байсан гэнэ. Хосуудын гэр бүл, найз нөхөд, ойр дотны хүмүүс цугларсан 300 зочдын дунд Их Британийн хөгжмийн могул Саймон Ковел гээд олон нийтийн иймэрхүү арга хэмжээнд ховорхон морилдог эрхмүүд ч байжээ.
Шинэхэн гэрлэсэн хосууд удахгүй хуримын бал сарын аяллаа хийх бөгөөд Холли хаашаа явахаа ихээхэн нууцалж байгаа гэнэ. Тэд өнгөрсөн баасан гаригт Малибуд хоёр талын гэр бүлийхэнтэйгээ хамт оройн хоол идэж, нэгэн оройг хамтдаа өнгөрүүлжээ. Ник, Холли нар мөн Зул сарын баяраа Энэтхэгийн далай дахь арлын улс болох Мальдивт тэмдэглэхээр шийджээ.