Хөдөлгүүрийн тосолгооны систем. Хөдөлгүүрт энгийн тос /минерал/ хэрэглэж байгаа бол 5000км, синтетик тос хэрэглэж байгаа бол 6000 км тутамд тос, тосны шүүрийг шинээр солих шаардлагатай. Манай орны нөхцөл нь эрс тэс, зундаа +40, өвөлдөө -40 хэм хүрдэг тул тосолгооны системийн ажиллагааг хэвийн байлгах үүднээс тосны физик чанарт ач холбогдол өгч, стандартын шаардлага хангасан тос хэрэглэхийг зөвлөж байна.
Хөргөлтийн систем. Хөргөлтийн шингэн нь -40 хэмд шингэн төлвөө алдахгүй байх шаардлагатай ба баталгаатай газраас худалдан авч мэргэжлийн сервисээр солиулах хэрэгтэй. Хэрэв та одоо хэрэглэж буй хөргөлтийн шингэний царцалтын температураа шалгуулахыг хүсвэл Ниссан төвд ирж шалгуулаарай.
Тэжээлийн систем. Ашиглалтын явцад шатахууны саванд ямар нэг механик хольц, ус орсон байж болох магадлалтай тул шатахууны шүүр, тунгаагуурыг шалгуулж, шаардлагатай бол солих хэрэгтэй. Дизель хөдөлгүүрийн хувьд хөөх помп, шүүр тунгаагуурыг шалгуулж, өвлийн түлшээ хэрэглээрэй. Асалт төвөгтэй байвал түлшний аппаратур, форсунк, цацах өнцгийг шалгуулж, тохируулах хэрэгтэй.
Хүч дамжуулах анги, хурдын хайрцаг. Хурдны хайрцаг, редукторын тосыг шалгуулаарай. Хэрэв ус орсон тохиолдолд тослох чанарыг бууруулж элэгдлийг түргэсгэх, зуурч хөлдөх зэрэг асуудал үүснэ. Хэрэв хүчилбэл авцуулах холбоо ч эвдрэх талтай. Иймээс заавал оношлогоо хийлгэн шалгуулах хэрэгтэй.
Автомашиныг асаах, хөдөлгөөнд бэлтгэх
Бензин хөдөлгүүр. Асаалтын компьютер нь ерөнхийдөө хөдөлгүүрт орох агаар, хөргөлтийн шингэний температураас хамааруулан агаар түлшний холимог бэлдэх, оновчтой агшинд очлох процессыг удирдах үндсэн үүрэгтэй. Хөдөлгүүр болон орох агаарын температур бага байгаа үед баян холимог ноцоох сайн очлуур хэрэгтэй болно. Очлуур дутуу ажилласнаас цилиндр дотор шатахуун хуримтлагдаж, улмаар очлуурыг норгож тэсрэлт явагдахгүй баяжилт үүсгэнэ. Түүнчлэн энгийн ашиглалтын үед шатахуун зарцуулалтыг нэмэгдүүлдэг. Очлуурыг 10000-20000 км тутамд шинээр солих шаардлагатай.
Дизель хөдөлгүүр. Үүний тухайд халаагчууд горимын дагуу гүйцэд ажиллаж байгаа эсэхийг шалгуулж шигд ажиллагааг хангуулах хэрэгтэй. Стартерын ажиллагаа, аккумуляторын цэнэглэгдэх чадвар өвлийн асаалтанд чухал.
Тоормозны систем. Тоормоз, жолооны механизм нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд учраас онцгой анхааран авч үзэх шаардлагатай. Накладны элэгдэл өвөл арай бага явагддаг гэж үздэг ч заавал шалгах хэрэгтэй.
Тэнхлэг тохиргоо. Тэнхлэг тохиргоо хийлгэх нь шарвалт үүсгэхгүй тогтвортой жолоодлого хийж, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад чухал ач холбогдолтой.
Гадна болон дотор гэрэлтүүлэх хэрэгсэл. Хүйтний улиралд өдөр богиносч, гадна гэрлүүд асаах, дотор халаагуур ажиллуулах гэх мэт цахилгаан хэрэглээ ихэсдэг. Тиймээс динам, динамны ременийг шалгавал илүүдэхгүй. Мөн гаднах гэрлүүдийг шалгаж, тохиргоог хийлгээрэй.
Аккумулятор. Өвлийн улиралд онцгой анхаарах шаардлагатай эд ангиудын нэг. Хүйтэн хөдөлгүүр асаах, байнгын гэрэлтүүлэг ашиглах, бүхээгийн халаагуурыг удаан хугацаагаар тасралтгүй ажиллуулах зэргээр цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгддэг.
Кондейшн ба халаагуур. Бүхээгийг хүссэнээрээ халааж, хөргөж, агаарын солилцоо явуулан, тохь тухтай зорчихын тулд системийн ажиллагааг шалгах хэрэгтэй. Шаардлагатай бол үйлчилгээ засварыг хийлгээрэй. Ялангуяа салоны шүүрийг солих, хөргөлтийн системийн дүүргэлтийг шалгуулах, хөргөлтийн системийн хийг бүрэн гаргах зэрэг ажлууд заавал хийгдсэн байх ёстой.
Дугуй. Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, хальтиргаа, гулгаанаас болгоомжлох үүднээс барьцалдах чадвар бүхий хээтэй өвлийн дугуйг ашиглахыг зөвлөж байна. Ингэснээр таныг болзолгүй эрсдлээс хамгаалах болно.
Ниссаны инженерийн зөвлөсний дагуу та автомашинаа өөрийн биеэр үзэж шалгахаас гадна Ниссан төвөөр зочилж, инженерээс өөрийн автомашиндаа тохирсон бусад дотно зөвлөгөөг авч болно. Хүйтэн жавартай өдөр Ниссан инженерүүд таныг халуун дотноор хүлээн авч, сэтгэлд тань хүртэл үйлчлэх болно.
Утас: 8811-0710, 8811-0720, 8811-0780, 318283