Цахим үнэмлэх тараалт эрчимжиж байнаХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйлNews.MN Нийгэм Мэдээ 2012-10-01Удахгүй болох Орон нутгийн сонгуультай холбогдуулан иргэний цахим үнэмлэх олгох ажлыг Дорнод аймагт эрчимтэй өрнүүлж байна. Энэхүү ажлын хүрээнд аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс өнгөрсөн амралтын өдрөөр нээлттэй ажилласан байна. Одоогийн байдлаар Дорнод аймгийн сонгуулийн насны иргэдийн 88 орчим хувь нь цахим үнэмлэхээ хүлээн аваад байгаа аж. Харин үндсэн хаягтаа оршин суудаггүй, гадаадад ажиллаж амьдардаг буюу сурдаг, өөр газар оршин суудаг гэх мэт хаягийн зөрчилтэй иргэдийн цахим үнэмлэх эзэндээ очиогүй байгаа аж. Мөн үнэмлэх тараах ажил эхлээд сар илүү хугацаа өнгөрсөн ч аймагтаа байгаа зарим иргэд одоо болтол үнэмлэхээ ирж авахгүй хойш сууж буй байдал ч ажиглагдаж байгаа гэнэ. Улсын бүртгэлийн хэлтсийнхэн бүртгэл, бичиг баримттай холбоотой үндсэн ажлаасаа гадна цахим үнэмлэх олгох, сонгогчдын нэрсийн жагсаалтыг бэлэн болгох гээд ачаалал ихтэй ажиллаж байгаа гэнэ.Э.САРХуваалцахЖиргэх Google PlusLinkedinИ-мэйл
660 ажилтантай ТТТЗ, 883 ажилтантай МТЗ 2024 онд хоёрхон сая тонн нүүрс төмөр замаар экспортолжээ3 цагийн өмнө