Амралтын өдрүүдэд болсон “Номин талст” хамтлагийн 15 жилийн ойн тоглолтод дуучин А.Хаянхирваа охинтойгоо хамт дуулсан нь үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөв. Дуучин Оюунтүлхүүртэй хамтран дуулдаг “Зүүдний учирал” дууг энэ удаа Хаянаагийн охин Танхилуун тун эвлэгхэн хоолойгоор үзэгчдэд хүргэсэн юм. Аавынхаа авьяасыг өвлөж, дуучин болох шинж бүрдсэн Танхилуун “Хобби” дунд сургуульд сурдаг бөгөөд төгөлдөр хуур, балетаар багаасаа хичээллэж байгаа гэдэг.
Видеог ЭНД дарж үзнэ үү.
Б.ЭНХ