
Залуучуудын Азийн аваргад +100 кг-ын жинд барилдсан У.Дүүрэнбаяр алт, 63 кг-ын жинд Б.Ганхайч мөнгөн медаль хүртсэн бол өсвөрийн тэмцээнд Ц.Цогтбаатар /50 кг/, Б.Сумъяабазар /55 кг/, Г.Балсанлхүндэв /66 кг/, Э.Эрдэнэбилэг /81 кг/, Ц.Хулан /55 кг, эмэгтэй/ нарын тамирчид хүрэл медаль хүртсэн байна. Тэмцээнд дэлхийн 23 орны 300 гаруй жүдоч өрсөлдсөн бөгөөд дээрх амжилтаараа Монголын эрэгтэй баг гуравдугаар байрт шалгарчээ.
Т.МАША

