Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

Carbon Audio нэгэн шинэхэн Bluetooth спикерээ танилцууллаа.

"Zooka" нэртэй энэхүү спикер нь нөүтбүүк, гар утас, таблет гээд Bluetooth-тэй бүх хэрэгсэлтэй таарч ажиллах юм.

Энэхүү спикер нь цлиндр хэлбэртэй ба ардаа тогтоогч хөлтэй учир iPhone, iPad гээд олон хэрэгслүүдийн суурь болох боломжтой.
 
ЭНэхүү спикер нь цэнэгээ маш удаан барих чадвартай ба дүүрэн цэнэглэсэн үед зогсолтгүй 8 цаг ажиллах чадвартай.

Мөн уг спикер нь доод хэсэгтээ ердөө дөрөвхөн товчтой тул ямар ч хүн хэрэглэхэд хялбар байх юм.

Гоёмсог дизантай энэхүү спикер нь 9 өөр өнгийн сонголттой бүтээгдсэн бөгөөд одоо Apple Store-д 99.95 долларын үнэтэй худалдаалагаж байна.

Т.МӨНХТҮВШИН






NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж