
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн нээлтэд оролцож, АНУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уг нээлтийн ажиллагаанд оролцож, амжилт хүссэн юм. “American University of Mongolia”-гийн захирлуудын зөвлөлийн дарга энэ үеэр хэлэхдээ “Бид америк стандарттай боловсролыг Монголд нутагшуулж, Америкийн их сургуулиудын хамгийн шилдэг хөтөлбөрүүдийг сонгон авч нэвтрүүлэх болно. Бид Монголын их сургуулиудыг шахах биш харин шударга өрсөлдөөн дунд шилдэг боловсон хүчин бэлтгэх зорилготой ажиллана” гэв.
Тус сургууль ирэх аравдугаар сараас англи хэлний курсээ нээх бөгөөд магистрын сургалтаа 2013 оноос, дөрвөн жилийн бакалаврын боловсрол олгох оюутнуудаа 2014 оны хичээлийн жилд хүлээн авах төлөвлөгөөтэй юм байна. Тус сургууль юуны өмнө инженер, бизнесийн удирдлага, байгаль орчны салбарт мэргэжилтнүүд бэлтгэх зорилготой ажээ.