Робот цагдаа бүтээж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

Робот цагдаа бүтээж байна

1987 онд дэлгэцнээ гарсан Robocop кино амьдрал дээр биелэлээ олоход ойрхон байна. Флоридагийн Олон улсын их сургуулийн нээлтийн лабораторийн зохион бүтээгчид "telebot" нэртэй робот цагдааг бүтээж байна.

Энэхүү робот нь гар удирдлагатай бөгөөд ахмад дайчид, тэтгэвэртээ гарсан цагдаа нараар удирдуулах зорилготойгоор бүтээж байна. Америкийн тэнгисийн цэргийн дэслэгч Jeremy Robins энэхүү "telebot" төсөлд хөрөнгө оруулалт хийж байгаа ба энэхүү төслийн ачаар Америкийн мянга мянган тэтгэвэрт гарсан цагдаа нарыг буцаан ажиллуулах боломжтой болох юм.

Энэхүү робот нь 2 дугуйн дээр явдаг, төмөр хуягтай ба харин одоогоор зохион бүтээгчид нь уг роботыг аудио видео мэдрэх болон 911-руу дуудлага хийх зэрэг коммандуудыг биелүүлэх чадвартай болгохоор ажиллаж байгаа гэнэ.

 Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж