FinderCodes гээсэн юмаа олоход тань тусална

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

FinderCodes гээсэн юмаа олоход тань тусална

Яарсан, сандарсан үедээ хүмүүс өөрсдийн юмаа энд тэнд мартаж орхих нь олон тохиолддог.

Харин энэхүү асуудлыг шийдвэрлэхээр FinderCodes компани QR кодын тусламжтайгаар ажиллах нэгэн технологийг бүтээжээ.

Та өөрийн хэрэгтэй зүйлс дээрээ FinderCodes-ийн QR кодтой шошгонуудыг наах ба өөрийн гар утас болон компьютераар өөрийн кодтой хаягийг үүсгэх юм.

Жишээ нь та нэгэн ресторанд камераа мартаж гарсан байна гэж үзье.
Тухайн рестораны зөөгч таны камер дээрх QR кодтой шошгыг харж зааврыг уншснаар өөрийн ухаалаг гар утсаар QR кодыг тань шалгах юм.
Ингэснээр зөөгчид таны утасны дугаар болон гэрийн хаяг зэрэг мэдээллүүд очих бөгөөд зөөгч уг мэдээллүүдийн тусламжтай таньтай холбоо барьж камерийг тань эргүүлэн өгөх боломжтой болох юм.

FinderCodes-ийн QR кодтой шошгоны багц нь одоогоор 24.99 ам.долларын үнэтэйгээр худалдаалагдаж байгаа ба нэг багц нь 2 шошго 5 наалтнаас бүрдсэн байгаа ажээ.   
 

                                                                                                                                                       Т.МӨНХТҮВШИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж