Чөлөөтийн эмэгтэйчүүд амжилтаа бататгаж чадсангүй

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

Чөлөөтийн эмэгтэйчүүд амжилтаа бататгаж чадсангүй

Олимпийн жил чөлөөт бөхийн зөвхөн эмэгтэйчүүдийн ДАШТ болдог уламжлалын дагуу энэ жил Канадын Страткона хотноо чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн ДАШТ есдүгээр сарын 26-28-нд боллоо.

Өнгөрсөн жил Туркт болсон дэлхийн аваргад монголчууд хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр гуравдугаар байрт шалгарч, хүрэл цом хүртэж байлаа. Харин энэ удаад залуу тамирчин Т.Мөнхтуяа ганцаараа медалийн тавцанд гарснаар багийнхаа нэрийг тахлав. Дэлхийн аваргын эхний өдөр дэвжээнд гарч барилдсан тэрбээр 59 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн юм.

ДАШТ-д зодоглосон Монголын долоон тамирчнаас зургаа нь эхний барилдаандаа өвдөг шороодсон, ингэхдээ дөрөв нь гурван үед эн тэнцүү барилдаж ялагдсан нь боломжоо дутуу ашиглаж, тактикаа буруу сонгосны илрэл биз. Тэр тусмаа тэмцээний сүүлийн өдөр барилдсан Гавьяат тамирчин О.Насанбурмааг медалийн өнгөө хувиргах магадлалтай хэмээж байсан ч медалийн төлөөх барилдаанд ч шалгарч чадсангүй.

ДАШТ-ий дүнг танилцуулъя.


48 кг:

1. Ванесса Холодинская /Беларусь/
2. Ери Тосака /Япон/
3. Жаклина Сакиа Шеллин /ХБНГУ/
3. Хиаомей Ли /БНХАУ/
    10. Баярмагнайгийн Даваасүрэн /Монгол/

51 кг:
1. Анне Мария Жесика Макдональдс Бонди /Канад,  ДАШТ-ний хүрэл медальт/
2. Янан Сун /БНХАУ/
3. Кумари Бабита /Энэтхэг/
3. Алиса Николе Лампе /АНУ/
    9. Даваасүхийн Отгонцэцэг /Монгол/

55 кг:        
1. Саори Йошида /Япон, олимпийн гурван удаагийн аварга, дэлхийн есөн удаагийн аварга/
2. Хелен Луис Марулис /АНУ/
3. Греета Греета /Энэтхэг/
3. Мария Проволараки /Грек/
    11. Батбаатарын Номин-Эрдэнэ /Монгол/

59 кг:        
1. Чжан Лан /БНХАУ, ДАШТ-ний мөнгөн медальт/
2. Залина Сидакова /Беларусь/
3. Тунгалагийн Мөнхтуяа /Монгол/
3. Ольга Буткевич /Англи/

63 кг:
1. Елена Сергей Пирожкова /АНУ/
2. Тайбе Мустафа Юсейн /Болгар/
3. Жюстина Анжела Бучард /Канад/
3. Люшюома Хью /БНХАУ/
    11. Очирбатын Насанбурмаа /Монгол/

67 кг:
1. Аделина Мария Грей /АНУ, ДАШТ-ний хүрэл медальт/
2. Дороти Элезабет Йетс /Канад /
3. Йошико Иноуе /Япон, ДАШТ-ний хүрэл медальт/
3. Ян Хонг /БНХАУ/
    13. Цэрэндоржийн Баярзаяа /Монгол/

72 кг:

1. Анна Франсон /Швед/
2. Гузель Манюрова /Казахстан олимпийн мөнгө, хүрэл, ДАШТ-ний хүрэл медальт/
3. Василиса Марзалюк /Беларусь, ДАШТ-ний хүрэл медальт/
3. Жинг Хью /БНХАУ/
    14. Бадрахын Одончимэг /Монгол/

Багийн дүн:
1.    БНХАУ
2.    Япон
3.    АНУ

Т.МАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж