Афганистанд АНУ-ын 2000 цэрэг амь үрэгджээ

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

Афганистанд АНУ-ын 2000 цэрэг амь үрэгджээ

АНУ-ын албаныхан тус улс Афганистанд энхийг сахиулахын тулд цэргээ оруулснаас хойш дараалан гарсан  халдлагын улмаас нийт 2000 цэрэг амь үрэгдээд буй тухай мэдэгджээ. Энэ он гарсаар Афганистанд дотоодын халдлага дайралт гарах нь ихэссэн бөгөөд сүүлийн үед хэд хэдэн террорист халдлага гарсан юм. 2012 онд "Green on blue" хэмээн нэрлэгдэх НАТО болон Афганистаны цэргийнхний хооронд гарсан халдлагын улмаас нийт 52 гадаадын цэрэг амь үрэгдсэний бараг тал хувь нь Нэгдсэн улсын цэргүүд байсан байна. Энэ нь өнгөрсөн жилтэй харьцуулахад халдлага гарах нь ихэссэн гэсэн үзүүлэлт юм. "Green on blue"  халдлагатай холбоотойгоор Афганистанд олон тооны  цэрэг халагдах юм уу, хоригдох арга хэмжээ авахуулжээ.  НАТО-гийн мэдэгдсэнээр тэд  2014 оны сүүл гэхэд Афганистанаас  цэргээ бүрэн гаргаж дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж