Ливичүүд зэвсгээ хураалгаж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2012.10.01-нд нийтлэгдсэн

Ливичүүд зэвсгээ хураалгаж эхэлжээ

Өнгөрсөн жил эхэлсэн Муамар Каддафийн дэглэмийг эсэргүүцсэн зэвсэгт тэмцэл дууссан учраас Ливийн эрх баригчид  иргэдийн  гар дээрх зэр зэвсэг, техник хэрэгслүүдийг хурааж хэлсэн байна. Энэ нь Ливид элдэв халдлага, дээрэм тонуул зэрэг хүчирхийлэл гарахаас сэргийлэх, цэрэг армийг хүчирхэгжүүлэх , нөгөөтэйгүүр  зэр зэвсгийг аюулгүй ажиллагааны дүрэм журмын дагуу хадгалах зорилготой. Судалгаагаар Ливи улсад оршин суугаа иргэдийн  250 мянга орчим нь өөрсдийн гар дээр  буу зэвсэгтэй байгаа гэсэн тооцоо гарсан байна.

Энэ шийдвэрийн дагуу Ливийн Бенгази болон Триполи хотуудын олон зуун иргэд өөрсдийн гар дээрх зэр зэвсгээ хураалгаж эхэлсэн байна. Иргэдийн гар дээрээс хураасан зэвсгүүдийн дунд винтов, гар буунаас гадна агаараас эсэргүүцэгч буу, танк эсэргүүцэгч тийрэлтэт зэвсэг хүртэл байжээ.

Одоогийн байдлаар цэргийнхэнд иргэдээс ирсэн 600 орчим төрлийн зэр зэвсэг цуглараад байгаа юм байна. Ямартай ч энэ санаачилгыг ливичүүд дэмжиж, зэвсгээ хураалгаж  байгаа тухай Ливийн эрх баригчид мэдэгджээ.

 Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж