ОХУ-ын худалдаачид ирнэ

Хуучирсан мэдээ: 2012.09.30-нд нийтлэгдсэн

ОХУ-ын худалдаачид ирнэ

ОХУ-ын Пенза мужийн Худалдаа аж үйлдвэрийн танхим болон тус мужийн томоохон аж ахуй нэгжүүдийн төлөөлөл 10 дугаар сарын 3-5-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо ирэх гэж байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд, эрчим хүч, хүнд аж үйлдвэр, гэр ахуйн цахилгаан хэрэгслийн үйлдвэрлэл, анагаах ухаан, электрон тооцоолон бодох болон бусад салбарынхнаас багтжээ.

Айлчлалын үеэр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран "Пенза мужийн танилцуулга: Хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэтийн төлөв” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг 10 дугаар сарын 4-ний 10.00 цагт МҮХАҮТ-ын хурлын танхимд зохион байгуулах юм байна. Үүнд сонирхсон аж ахуй нэгж оролцох бүрэн боломжтой ажээ. Ингэснээр бизнесийн хамтрагчаа олох, үйлдвэрлэл болон борлуулалтын туршлага солилцож болох гэнэ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж