
Айлчлалын үеэр Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимтай хамтран "Пенза мужийн танилцуулга: Хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хэтийн төлөв” сэдэвт дугуй ширээний ярилцлагыг 10 дугаар сарын 4-ний 10.00 цагт МҮХАҮТ-ын хурлын танхимд зохион байгуулах юм байна. Үүнд сонирхсон аж ахуй нэгж оролцох бүрэн боломжтой ажээ. Ингэснээр бизнесийн хамтрагчаа олох, үйлдвэрлэл болон борлуулалтын туршлага солилцож болох гэнэ.
У.БОЛОР