
Ингэснээр facebook-ийн хэрэглэгч болон хуудасны "Photos" цэс нь илүү үзэмжтэй, хялбар болсон байна.
Таныг Photos цэс рүүгээ ороход таны зургууд "Photos of you, photos, albums" гэсэн 3 бүлэгт хуваагдаж харагдана.
Та өөрийн зургуудаа 4 багананд харах ба хүсвэл ямар нэг зургандаа Highlight команд өгч хэмжээг нь 4 дахин томоор харуулах боломжтой.
Мөн зургийн доод хэсэгт нь like болон comment товч байх ба энэ нь таны үйлдлийг илүү хурдан хялбар болгоход зориулагдсан юм.
Т.МӨНХТҮВШИН