Хятад, Японы маргаан Солонгост ашигтайгаар эргэв

Хуучирсан мэдээ: 2012.09.30-нд нийтлэгдсэн

Хятад, Японы маргаан Солонгост ашигтайгаар эргэв

Арлын маргаанаас болж Хятад, Японы харилцаа муу байгаа энэ үед БНСУ-ыг зорих эх газрын жуулчдын тоо нэмэгдэж байгаа талаар БНСУ-ын Аялал жуулчлалын газар мэдээлжээ. Жуулчдын тоо ийнхүү нэмэгдсэнээр БНСУ-ын duty free дэлгүүрийн ашиг орлого нэмэгдэж байгаа аж.

Ирэх долоо хоногт болох БНСУ-ын үндэсний баярын өмнө тус улсад эх газраас дор хаяж 100,000 жуулчид ирнэ гэж албаны хүмүүс таамаглаж байгаа гэнэ. Учир нь эх газрын Хятадууд энэ үеэр өөрсдийн дайсан Японд биш, БНСУ-д аялахыг илүүд үзэж байгаа аж. Маргаантай арлын асуудал дахин сөхөгдөж, Хятад, Японы харилцаа хурцадсанаас хойш БНСУ хятад жуулчдын визийн төлбөрөөс багагүй орлого олсон гэнэ.

БНСУ-ын хамгийн шилдэг duty free дэлгүүрийн толгой компани “ The Shilla” зочид буудлын хувьцааны үнэ өнгөрсөн даваа гаригаас эхлэн огцом өссөн аж. Мөн БНСУ-ын тэргүүний зорчигч тээврийн компани “Korean Air” энэ долоо хоногийг  өнгөрсөн долдугаар сараас хойшхи хамгийн их ашиг орлоготой үе гэжээ.

БНСУ-ын “Grand Korea Leisure” болон “Paradise” казино орлогоороо шинэ дээд амжилт тогтоожээ “Bloomberg” агентлагийн мэдээлснээр арлын маргаанаас болж Хятадын аялал жуулчлалын компаниуд Япон дахь аялалуудаа бүгдийг цуцалж,  “China Southern Airlines” болон “Japan Airlines”-ын захиалгат нислэгүүдээ цуцалсан гэнэ.

Н.Энхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж