Америкийн дуучин Pink өнгөрсөн сард “The Truth About Love” хэмээх шинэ цомгоо гаргахаар ажиллаж буй өмнө нь мэдээлж байсан билээ. Тэгвэл түүний шинээр гаргасан энэхүү цомог нь нээлтээ хийсэн эхний долоо хоногтоо 280,000 хувь борлогдож, Billboard-ийн шилдэг 200 цомог жагсаалтыг тэргүүлсэн байна. Дашрамд сонирхуулахад дуучин Pink анх 12 гаруй жилийн өмнө уран бүтээлээ туурвиж эхэлсэнээс хойш түүний гаргасан "Blow Me (One Last Kiss)," "Raise Your Glass" , "F****n" Perfect," дуунууд нь Billboard-ийн “Hot 100” дууны жагсаалтын эхний аравт бичигдэж байжээ. Мөн түүний 2001 онд гаргасан хоёр дахь цомог "M!ssundaztood" нь Billboard-ийн шилдгийн зургадугаарт бичигдэж байсан юм.
Б.Анхтуяа