МХБХ-ын нэрэмжит "Супер цом"-ын төлөөх тоглолт өнөөдөр (09.30) "Эрчим" клубын хөлбөмбөгийн талбай дээр боллоо. Тус цомын төлөө энэ жилийн "Холбооны цом", "Нийслэл лиг"-н аварга "Эрчим" баг, энэ жилийн "Холбооны цом"-ын дэд аварга "Хасын хүлгүүд" багуудын хооронд боллоо. Тус тоглолтод лигийн долоон удаагийн аварга "Эрчим" баг 7:2-оор илүүрхснээр "Супер цом"-ын аваргаар тодорлоо.
“Супер цом”-ын аварга “Эрчим” баг Азийн Хөлбөмбөгийн Холбооны “President Cup” тэмцээнд оролцохоор боллоо.
Ч.БОЛОР