Төмөр замын монополь байдлыг халах талаар онцлов

Хуучирсан мэдээ: 2012.09.30-нд нийтлэгдсэн

Төмөр замын монополь байдлыг халах талаар онцлов

Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын дэргэдэх Худалдаа, тээврийг хөнгөвчлөх зөвлөл ээлжит хурлаа хийжээ. Хуралд УИХ-ын гишүүн, МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл болон салбарын мэргэжилтнүүд оролцож, худалдаа, тээврийн тулгамдсан асуудал болон шийдвэрлэх арга замын тухай хэлэлцсэн байна.

Тодруулбал, зөвлөлийн гишүүд тээвэр, логистикийн салбарын зорилго, ач холбогдлын талаар ойлголт нь олон түмэнд болоод төрийн албан тушаалтнуудад дутмаг байгаа нь хамтын ажил хэрэг явуулахад хүндрэлтэй байдаг гэнэ. Энэ салбарт тулгамдсан  асуудлын нэг бол төмөр замын хүчин чадал, вагоны хүрэлцээ муу, үнэ тарифын тогтвортой бус байдал ньачаа илгээгч, тээвэрлэгч, тээвэр зуучынхны хувьд цаг хугацаа алдах, нэмэлт төлбөрт орох, цаашлаад харилцагч байгууллагуудын итгэлийн алдахад хүргэдэг байна. Тиймээс төмөр замын салбарын монополь байдлыг багасгах замаар өрсөлдөөнийг нэмэгдүүлэх шаардлагатай байгаа талаар онцлов.

Түүнчлэн салбарын хууль эрх зүйн орчин хангалтгүй, бичиг баримт хүлээн авах, шилжүүлэх, хадгалах нөхцөл хүндрэлтэй, Улаанбаатар хот болон гол хилийн боомтууд дээр логистик төв, хуурай боомтууд байдаггүй нь логистикийн салбарын хөгжлийг хойш татаж байгаа аж. Эдгээр асуудлуудыг яаралтай шийдвэрлэхийн тулд салбарын сайдад танилцуулж, алдаа дутагдлыг засах бодитой ажил болгох гэнэ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж