
Хуралдаан хаалттай болж байгаа бөгөөд хэвлэлийнхнийг дотогш орохыг зөвшөөрөөгүй байна. Уг хурлаар инфляци болон мөнгөний ханш уналтын үед хийх төрийн бодлогын талаар танилцуулах хандлагатай байна. Олон Улсын валютын сангийн танилцуулах илтгэлд “Инфляци нь Монгол банкны зорилго байх ёстой талаар, Инфляцийн хэтийн төлөв түгшүүр төрүүлж байгаа талаар, мөн мөнгөний бодлогыг хумих чиглэл рүү үргэлжлүүлэн хэрэгжүүлэх хэрэгтэй” зэрэг асуудлууд оржээ. Мөн төсвийн бодлого эрэлтийг нэмэгдүүлэх ёсгүй бөгөөд үүний хүрээнд зардлыг 2010 оны төсөвт барих, 2011 оны батлагдсан төсвийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг 2010 оныхтой ижил байлгах зэрэг асуудлыг тусгажээ.
Б.Энхмандах