Нийт экспортын орлого буурав

Хуучирсан мэдээ: 2012.09.30-нд нийтлэгдсэн

Нийт экспортын орлого буурав

Манай улсын экспортын орлого долоодугаар сараас эрс буурч эхэлжээ. Тодруулбал, энэ сарын 15-ны байдлаар 175 сая ам.долларын орлого олсон нь өмнөх оны мөн сартай харьцуулахад 50 орчим сая ам.доллараар буурсан үзүүлэлт аж. Ингэснээр Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 7993.2 сая ам.доллар хүрснээс экспорт 3046.6 сая ам.доллар, импорт 4946.6 сая ам.доллар байна.

Харин өнгөрсөн онтой харьцуулахад гадаад худалдааны бараа эргэлт 386.1 сая ам.доллар буюу 5.1 хувиар өссөн хэдий ч уг өсөлт импортод давамгайлж байгаа юм.

Тодруулбал, импорт 412.1 сая ам.доллар буюу 9.1 хувиар өссөн бол экспорт 26 сая ам.доллар буюу 0.8 хувиар буурчээ.

С.СҮНДЭР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж