Өчигдөр өглөө ОХУ-ын баруун хэсгийн Сибирьд Тюмень болон Ханты-Мансийск хотуудын хооронд орших газрын тосны тунадас боловсруулах үйлдвэрт дэлбэрэлт болсоноос томоохон гал түймэр гарсан байна. Үүний улмаас үйлдвэрийн найман ажилчин нас барж, хэдэн хүн түлэгдэж шархаджээ. Хохирогчдын ихэнх нь маш хүнд түлэгдэлтэй байгаа бөгөөд тэднийг орон нутгийн эмнэлэгт хүргэсэн байна.
Мөн энэхүү үйлдвэрийн дэлбэрэлтийн түймрийн галд тэр хавийн 2,300 квадрат метр газар шатжээ. Аврах албаныхан урьдчилсан байдлаар дэлбэрэлтийн шалтгааныг аюулгүй байдлын дүрэм журам дагаж мөрдөөгүйгээс үүдсэн хэмээн таамаглаж байгаа аж. Уг үйлдвэрийг Оросын газрын тосны “Invest-Oil” компани эзэмшдэг юм байна.

Б.Анхтуяа