Үүрэн телефоны компаниудын үйл ажиллагаатай танилцана

Хуучирсан мэдээ: 2012.09.30-нд нийтлэгдсэн

Үүрэн телефоны компаниудын үйл ажиллагаатай танилцана

Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа үүрэн телефоны оператор ХХК-ын удирдлагуудыг хүлээн авч уулзжээ.

Тухайлбал, “Жи-Мобайл”, “Мобиком”, “Скайтел”, “Юнител” компанийн удирдлагуудтай уулзаж, өнөө цагт үүрэн телефон, мэдээллийн харилцаа холбооны хамрах хүрээг сайжруулахын тулд бүх нийтийн оролцоо чухлыг онцгойлж, сүүлийн үед яригдах болсон урьдчилсан төлбөрт болон дараа төлбөрт үүрэн телефоны төлбөр тооцооны тухай санал бодлоо солилцсон юм байна. Учир нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас үүрэн телефоны холбогдолтой асуудлаар шийдвэр гаргасан билээ. Тухайлбал, бүрэн бус минутыг бүрэн минутанд тооцдог байсан тогтолцоог 11 дүгээр сараас эхлэн секундээр тооцдог болох, дараа төлбөрт хэрэглэгчдийн барьцаа хөрөнгөнөөс хувь тооцож, сарын төлбөрөөс хөнгөлөх зэрэг асуудлаар шийдвэрт хүрсэн юм.

Тиймээс Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа үүрэн телефоны удирдлагуудтай уулзаж, асуулт тавьсан байна.

Эдгээр асуултын хариултыг ирэх долоо хоногт багтааж авах бөгөөд ингэхдээ үүрэн телефоны оператор компаниудын өөрсдийн үйл ажиллагаатай давхар танилцах ажээ.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж