Монголын ширээний теннисний холбооны нэрэмжит В зэрэглэлийн (сонирхогч) 2012 оны УАШТ өчигдөр (09.29) “Оч” теннисний клубт боллоо. Тус тэмцээнд дэд мастер, мастер зэрэгтэй тамирчид ордоггүй бөгөөд ямар ч насны сонирхогч орж болдог аж. Тэмцээнд эрэгтэй 71, эмэгтэй 17 тамирчид өрсөлдсөнөөс эрэгтэйчүүдээс "Төмөр транс"-ын Гантулга, эмэгтэйчүүдээс Д.Түмэндэмбэрэл нар тэргүүлсэн байна.
Тэмцээний дүнг танилцуулбал:
Эрэгтэй: (нийт 71 тамирчин)
- Гантулга (“Төмөр транс” компани)
- Б.Цогтбаатар (“ТЭЦ-3” инженер)
- Д.Хүрэлбаатар (Булган аймаг)
- Д.Билэгбаатар (Улаанбаатар)
- Ш.Зоригтбаатар (“Хангарьд” клуб)
- Д.Ариунбаатар (“Төмөр зам”)
Эмэгтэй: (нийт 17 тамирчин)
- Д.Түмэндэмбэрэл (Улаанбаатар)
- Д.Саранцэцэг (Улаанбаатар)
- н.Отгон (УБ-Хангарьд) нар тус тус эзэллээ.
Дашрамд дуулгахад, Булган аймгийн дасгалжуулагч н.Лхагвасүрэнгийн нэрэмжит “Ахмадын тэмцээн” ирэх аравдугаар сарын 6-7-нд “Оч” теннисний клубт болно. Тус тэмцээнийг “Суврага гранд” ХХК ивээн тэтгэж байгаа аж. Мөн Д.Санжмятавын багшийн нэрэмжит Монголын ширээний теннисний цомын төлөөх тэмцээн аравдугаар сарын 19-21-нд болно.
Ч.БОЛОР