Бибертэй “гэрлэсэн” охин нас баржээ

Хуучирсан мэдээ: 2012.09.30-нд нийтлэгдсэн

Бибертэй “гэрлэсэн” охин нас баржээ

Өнгөрсөн хоёрдугаар сарын валентиний баярын үеэр  алдарт дуучин Жастин Бибер хорт хавдраар өвчилж, удаан хугацаанд эмчилгээ хийлгэж буй зургаан настай Эвелен гэдэг охинтой АНУ-ын Бостон хотын эмнэлэгт өөрийнх нь хүсэлтийн дагуу “гэрлэж” дуулиан тарьсан билээ.

Түүнчлэн Жастин Бибер Эвелентэй хамт валентиний баярыг тэмдэглэж, охинтой хамт тоглож наадан, зургаа авахуулж, өөрийн “Twitter”-ийн хуудаснаа байршуулсанаар Эвелен охин дэлхийд алдаршсан юм. Харин өчигдөр өдөр охиныг хорт хавдрын улмаас хорвоог орхисон тухай дуучин Жастин Бибер өөрийн цахим хуудсуудаараа дамжуулан мэдэгдэж, шүтэн бишрэгчидтэйгээ уй гашуугаа хуваалцсан байна.

Тэрбээр Эвеленийг хорвоог орхисонд маш их харуусаж байгаагаа илэрхийлж, түүний болон гэр бүлийнх нь төлөө залбирахыг шүтэн бишрэгчдээсээ хүсчээ. Мөн Эвелений эцэг, эх ч хайрт охиноо энхжингийн оронд заларсан тухай “Twitter”-ийн хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Эвелен охин нялх байхаасаа эхлэн тархины хорт хавдар өвчнөөр өвдсөн бөгөөд үргэлж хими, туяаны эмчилгээ хийлгэж, хүчтэй эм уудаг байжээ. 

Харин бяцхан охин Эвелен хүнд өвчний улмаас хорвоог орхижээ.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж