Өргөмжит консулын газар Вена хотноо нээгдэв

Хуучирсан мэдээ: 2012.09.30-нд нийтлэгдсэн

Өргөмжит консулын газар Вена хотноо нээгдэв

Бүгд Найрамдах Австри Улсын Дээд болон Доод Австри, Штайрмарк мужуудыг хариуцан ажиллах Монгол Улсын Өргөмжит Консул Ж.Майер энэ сарын 27-ны өдөр үүрэгт ажилдаа орлоо. Тэрээр  Өргөмжит консулын газраа Австри Улсын Вена хотноо нээсэн бөгөөд нээлтийн ажиллагаанд Австрийн талын холбогдох албан тушаалтнууд, Вена дахь бусад орны өргөмжит консулууд болон тус улсад амьдарч буй монгол иргэд оролцлоо.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Австри Улсад суугаа Элчин сайд Ж.Энхсайхан нээлтийн ажиллагааны үеэр хэлсэн үгэндээ, шинээр томилогдож буй Өргөмжит консулд өөрийн тойрогтоо Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахад болон цаашдаа зөвхөн консулын төдийгүй хоёр орны соёл, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Ноён Ж.Майер ийнхүү томилогдсоноор Австри дахь Монгол Улсын гурав дахь Өргөмжит консул болж байгаа бөгөөд түүнээс гадна ноён А. Гоиер Австри Улсын Кэрнтэн мужид, хатагтай Марга Пишель нь Тирол, Залцбург мужуудад тус тус Өргөмжит консулаар ажиллаж байна гэж ГХЯ-ны Мэдээлэл, гадаад сурталчилгааны хэлтэсээс мэдээллээ.  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж