”Тавантолгой” ХК ногдол ашиг тараахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2010.05.17-нд нийтлэгдсэн

”Тавантолгой” ХК ногдол ашиг тараахаар болжээ

"Тавантолгой" ХК-ийн хувь нийлүүлэгчдийн ээлжит хурал өнгөрсөн сарын 29-ний өдрийн 14.00 цагт Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах компанийн хурлын танхимд 98.5 хувийн ирцтэйгээр хуралджээ. Хурлаар компанийн 2009 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцэн баталж,  ТУЗ болон ХШЗ-ийн гишүүдийг улируулан сонгож, гишүүдийн цалин урамшуулал, бусад зардлын төсвийг баталсан байна. Түүнчлэн "Тавантолгой" ХК нь цаашид нүүрс экспортлох үйл ажиллагаа болон худалдааны гэрээ, хэлцлийг бие даан хийж байхаар тогтоожээ. Хурлаар нэгж хувьцаанд 55.000 төгрөгийн ногдол ашгийг хувьцаа эзэмшигчиддээ  хувиарлахаар шийдвэрлэсэн байна. 

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж