Дэгжин нэртэй тарчигхан шоу

Хуучирсан мэдээ: 2012.09.30-нд нийтлэгдсэн

Дэгжин нэртэй тарчигхан шоу

“Neon tattoo” шоу болно гэсэн сураг сонсоод өнгөрсөн баасан гаригийг тэсэн ядан хүлээн “i Loft”-ыг зорьсон юм.

Товлосон цагаасаа нэлээн хоцорч эхэлсэн шоу тэнд цугласан хүмүүст төдийлөн хүрсэнгүй. Шоуны нэр л их содон бас дурламаар байсан юм.

Тиймдээ ч тэнд цуглах залуусыг үүдэн дээрээс нь нь фосфортой будгаар гоён оруулна гэж бодож байсан минь ч талаар болов. Электро хөгжмийн хэмнэл дор боди арт урлагийн гайхамшгийг дэргэдээс нь мэдрэхийг хүссэн хэн бүхний сэтгэлд хараахан хүрсэнгүй.

Хоёр охины бие дээр хэсэгчлэн зурсан зургийг эс тооцвол тэгтлээ боди артын гайхамшиг гэхээр зүйлийг мэдрээгүй юм.

Ноен гэрлэн бугуйвч ирсэн зочин бүрийг бугуйг чимсэн ч тэр нь энэ үдшийг гэрэлтүүлсэнгүй. “i Loft”-ыг зорин ирсэн хэн хүнийг электро, хаус хөгжим хөглөн үдшийн турш тайзнаа бүжүүлдэг. Энэ үдэш тийм л байв.

Монголд боди арт урлаг хөгжиж байгаа ч харин энд тэд цуглаагүй бололтой. Сүүлийн жилүүдэд манайд шивээс урлаг болтлоо хөгжин залуус биеэ чимэх болсонтой хэн хүн санал нийлэх бол уу. Эзэн нь танигдахгүй болтлоо чимэглүүлсэн урлагийн бүтээлийг харна даа гэж бодож байсан даа ч тэр үү тайзнаа бүжсэн хоёр охины боди арт сэтгэлд хүрсэнгүй. Магадгүй арван охиныг тэгж будан тайзнаа яралзтал бүжиглүүлсэн бол арай л өөр хүлээн авах байсан болов уу. Дэгжин нэртэй тарчигхан шоунаас сэтгэл дундуур гэрийн зүг одлоо. 

Г.ДАША


"Neon tattoo show" -ны фото цомгийг  ЭНД дарж үзнэ үү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж