БНАСАУ 105 давхар зочид буудал барьж байна

Хуучирсан мэдээ: 2012.09.30-нд нийтлэгдсэн

БНАСАУ 105 давхар зочид буудал барьж байна

Олон
улсын Аялал жуулчлалын байгууллага Хойд Солонгост 20 жилийн турш
баригдаж буй тус улсын хамгийн том, тансаг зэрэглэлийн зочид буудлын
фото зургийг олон нийтэд цацаж шуугиан дэгдээжээ.

БНАСАУ-ын 
“Ryugyong” нэртэй энэхүү зочид буудлын барилгын ажлын талаар тус улсын
эрх баригчид  нэлээд нууцалж байсан бололтой. Гэсэн хэдий ч 105 давхар,
пирамид хэлбэртэй уг зочид буудлын зураг олон улсын мэдээллийн эх
сурвалжуудад ийнхүү цацагдаад эхэлжээ.

Бээжин болоод “Koryo
Tour”-ийн дэмжлэгтэйгээр баригдаж, барилгын ажил нь хараахан дуусаагүй 
байгаа уг зочид буудал БНАСАУ-ын нийслэлд Пьехяньд ийнхүү сүндэрлэжээ.

Албаныхны
мэдээлж байгаагаар олон улсад хаалттай, харуул хамгаалалт өндөр, зочид
буудлын зургийг авах боломж маш хомс байсан ч гэрэл зурагчид дүрсийг нь
ийнхүү авч чаджээ. Олон улсын зарим эх сурвалжийн мэдээлснээр уг зочид
буудал хоёроос гурван жилийн дараа ашиглалтанд орох гэнэ.

Э.Анхтуяа
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж