Өнгөрсөн баасан гаригийн өглөөнөөс эхлэн орсон гэнэтийн хүчтэй аадар борооны улмаас Испанийн өмнөд хэсгийн нутагуудаар их үер болж, 7 хүн нас барсан билээ. Энэхүү үерт Малага, Альмерия, Мурсия зэрэг хотууд хамгийн ихээр өртөж, олон зуун айлын орон гэр, байшин барилга усанд автаж, зам гүүрүүд эвдэрэн сүйджээ. Харин энэ амралтын өдрөөр үргэлжлэн орсон аянга цахилгаантай, хүчтэй аадар борооны улмаас байдал улам хүндэрч, Гадиа тосгонд хуй салхи гарсан байна. Энэхүү үерийн улмаас нийт 10 хүн нас барж, 35 хүн гэмтэж бэртсэний 15 хүний биеийн байдал маш хүнд байгаа юм байна.
Б.Анхтуяа