Төсвийн алдагдлыг хоёр хувиас хэтрүүлэхгүй

Хуучирсан мэдээ: 2012.09.29-нд нийтлэгдсэн

Төсвийн алдагдлыг хоёр хувиас хэтрүүлэхгүй


Засгийн газраас боловсруулж өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар эцэслэн хэлэлцсэн Монгол Улсын 2013 оны төсвийн төслийг Сангийн сайд Ч.Улаан сая УИХ-ын дарга З.Энхболдод өргөн барилаа.

Төсвийн гол гол шаардлагыг хангасан сайн төсөл болсон гэж Засгийн газар үзэж байгаа юм байна. Ирэх жил төсвийн алдагдлыг хоёр хувиас хэтрүүлэхгүй гэж үзжээ. Аль болохоор зарлагыг шахаж орлогыг нэмэгдүүлэх төсөв боловсруулсан байна. УИХ-аар хэлэлцүүлэх үеэр төсвөө салбар хариуцсан сайд нар өөрсдөө хамгаалах юм байна. Хамгийн өндөр төсөвтэй салбар нь Боловсрол, шинжлэх ухааны яам байхаар төсөлд тусгажээ.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж