Мөнгөний бодлогын төслийг өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2012.09.29-нд нийтлэгдсэн

Мөнгөний бодлогын төслийг өргөн барилаа


Монголбанкнаас Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг дөнгөж сая УИХ-ын даргад өргөн барилаа.

Ирэх 2013 онд Төрөөс баримтлах мөнгөний бодлого нь эдийн засгийн урт хугацааны тогтвортой өсөлтөд чиглэсэн, нийлүүлэлтийн гаралтай инфляцийг хязгаарлахад илүү анхаарсан, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, дундаж давхаргыг дэмжих, хуримтлалыг өсгөх нөхцөлийг бүрдүүлэхийг зорьсон, санхүүгийн тогтвортой байдлыг улам бүр бэхжүүлэхийг эрмэлзсэн төсөл болсон байна.

Засгийн газартай урьд өмнөхөөс ч илүү нягт, харилцан уялдаатай, үр дүнтэй хамтран ажиллах замаар бодлогоо уялдуулахаар төлөвлөснөөрөө онцлог болсныг Монголбанкны удирдлага онцолж байлаа. Төрөөс мөнгөний бодлогын талаар 2013 онд баримтлах үндсэн чиглэлийг УИХ намрын ээлжит чуулганаараа хэлэлцэн батлах юм.

                            Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж