Таван хүний амь аварчээ

Хуучирсан мэдээ: 2012.09.29-нд нийтлэгдсэн

Таван хүний амь аварчээ

Энэ есдүгээр сарын 15-ны бямба гаригт энэ явдал болсон байна. Тухайн өдөр Чойрын Техникийн коллежийн багш, ажилтнууд Цонжин болдогийн ар бие, Туул голын Уубулан орчимд хамт олноороо амарч байжээ. Тэднээс хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй, нэг хүүхэд хийлдэг завиар гол уруудаж яваад завь хөмөрч, аюултай тулгарсан байна. Завь хөмөрсөн хэсэгт голын эргүүлэгтэй, хүрч очиход хэцүү газар байжээ.

Тухайн үед мөн тэнд амарч байсан Спортын бэлтгэлийн төвийн Тэшүүрийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Энхбаяр, иргэн Б.Артур нар завь осолдохыг харж, голын ус руу живж байсан таван хүнийг гарган, авч амийг нь аварчээ. Таван хүний амийг уснаас аварсан Д.Энхбаяр, Б.Артур нарыг “Шударга журам” медальд тодорхойлох ёстой хэмээн үзэж буйгаа аврагдсан хүмүүсийн ар гэрийнхэн, албан байгууллагынхан илэрхийлжээ.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж