ОУ-ын тэмцээнээс таван медаль хүртжээ

Хуучирсан мэдээ: 2012.09.29-нд нийтлэгдсэн

ОУ-ын тэмцээнээс таван медаль хүртжээ

Буриадын Улаан-Үд хотноо есдүгээр сарын 22-24-ны хооронд сонсголын бэрхшээлтэй иргэдийн III олон улсын тэмцээн болжээ. Монгол, ОХУ, Буриад, Чита, Эрхүүгийн Шехелова, Локомотив зэрэг 11 багийн 150 гаруй тамирчин спортын 10 төрөлд өрсөлдсөн байна. Манай улсын дүлий иргэдийн холбооны дэргэдэх шигшээ багийн тамирчид тус тэмцээнд 10 хүний бүрэлдэхүүнтэй оролцож, таван медаль (нэг алт, нэг мөнгө, гурван хүрэл) хүртсэн байна. Монголын тамирчид тус тэмцээнд анх удаа оролцсон нь энэ бөгөөд дартс, 2х2 волейбол, гар барилдаан, гал сөнөөгчийн төрлөөс медаль хүртжээ.

Гал сөнөөгч:
С.Болд, Ч.Баттогтох, Г.Дагва, Б.Батбаяр, Ц.Уянга (алт)
Дартс: н.Мөнхнасан (эм, мөнгө)
2х2 волейбол: Ч.Гандорж, н.Мөнхнасан (эр, хүрэл)
Гар барилдаан: Ч.Гандорж, Б.Батбаяр (эр, хүрэл)

Дашрамд дуулгахад, дөрвөн жилд нэг удаа болдог “Дүлий иргэдийн олимп” ирэх 2013 оны долдугаар сард Болгарт болох аж. Манай улсын тамирчдын хувьд анх 1997 оны наадамд оролцож, чөлөөт бөхийн төрөлд анхны хүрэл медалиа хүртэж байжээ.





Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж