Японы үйлдвэрлэл буурчээ

Хуучирсан мэдээ: 2012.09.29-нд нийтлэгдсэн

Японы үйлдвэрлэл буурчээ

Японы үйлдвэрлэл тэр дундаа авто машин, электрон барааны үйлдвэрлэл  өнгөрсөн наймдугаар сарын байдлаар буурсан үзүүлэлттэй гарчээ. Японы албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар өмнөх наймдугаар сарын байдлаар үйлдвэрлэлтийн хэмжээ 1.3 хувиар буурсан бөгөөд энэ оны эхний үеийнхтэй харьцуулбал 4.3 хувиар буурсан үзүүлэлттэй гарсан байна. Гэсэн хэдий ч шинжээчид аравдугаар сарын дунд үе гэхэд дээрх үзүүлэлт 0.4 хувиар өснө хэмээн найдаж байгаа гэнэ. Албаны хүмүүсийн мэдээлснээр тус улсын үйлдвэрлэл буурсан нь Япон улс Хятад руу гаргах бүтээгдэхүүнийхээ хэмжээг бууруулсантай холбоотой бололтой. Учир нь Хятад улс Японы экспортын дийлэнх хувийг эзэлдэг бөгөөд тус хоёр улсын хооронд гараад буй арлын маргаанаас үүдсэн сөрөг талууд ийнхүү Японы эдийн засагт муугаар нөлөөлж эхэлжээ. Арлын маргаантай холбоотойгоор Хятадад үйл ажиллагаа явуулдаг Японы электрон бараа, авто машины хэд хэдэн том үйлдвэрүүд  хаалгаа бариад байгаа билээ.  

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж