“Хүүхэд төвтэй шинэчлэлт явуулна”

Хуучирсан мэдээ: 2012.09.29-нд нийтлэгдсэн

“Хүүхэд төвтэй шинэчлэлт явуулна”

Хариуцсан салбартаа хийхээр төлөвлөсөн ажлынх нь талаар Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Б.Ургамалцэцэгээс тодрууллаа.

-Боловсролын салбарт хийх шинэчлэлтээ юунаас эхлэх вэ?

-Боловсролын салбарт 2012-2016 онд хүүхэд төвтэй шинэчлэлт явуулна. Сурлагатай, авьяастай олон хүүхэд байгаа ч тэднийг хүн болгож төлөвшүүлэх ажил орхигдсон байна. Монгол хүүхэд ямар байх чиглэлээр монгол агуулгатай загварыг тодорхойлох юм. Хүүхэд бүр авьяастай. Түүнд нь түшиглэж шинэчлэлтийг явуулна. Багшийн хөгжлийн шинэчлэлд анхаарна. Багш, сурагч, эцэг эхийн харилцааг шинэчилж хяналтын системтэй болгоно. Хүүхэд бүр өөрийн ертөнцтэй. Түүнд түшиглэсэн мэдлэг, боловсрол олгохыг боловсролын салбарт чухалчилж байгаа. Сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ тааруу байна. Улаанбаатарт 22 сургууль гурван ээлжтэй, гурван аймагт гурван сургуль мөн гурван ээлжтэй байгаа. Тэдгээрийг ядаж хоёр ээлжтэй болгох чиглэлээр ажиллана.

-Шинжлэх ухааны салбарт анхаарах юу байгаа вэ?

-Энэ салбарт маш их нөөц чадавхи бий. Түүнийг зөв чиглэлд зөв ашиглах ёстой. Энэ чиглэлээр хөтөлбөр боловсруулна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж